
Нутгийхандаа “Уран” хэмээн алдаршсан Жаалын Пүрэв аймгийн худалдааны байгууллагад насаараа ажилласан нэгэн. Харин төрөлхийн уран дархан авьяасаа сорих өргөн боломж гавьяаны амралтаа эдэлсэн цагаас эхэлжээ. Ингээд “Алтат цагаан толгой” ХХК байгуулж хүүгээ дагалдуулан дархны газар байгуулан сууц, дархны газрын хоёр давхар барилга барьж төвхнөөд байна. Бурхан багшийн сэрэг дүрийг алтдан урлаж өндөр дээд зиндааны ёслол хүндэтгэлийн зориулалттай домбо, том, жижиг мөнгөн аяга, гүцний багц гээд алт, мөнгөөр урлаж болдог бүхнийг хийж төрийн ёслолын зориулалтаар болон бэл бэнчинтэй том компаниудын захиалгад олон жилийн турш нийлүүлж байгаа юм. Ж.Пүрэвийн ур ухааны гайхамшиг, авьяас чадварыг төрөөс үнэлж Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнасан бол саяхан түүнд Монголын үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны дээд шагнал “Мастер дархан” цол, одон тэмдгийг гардуулжээ, Нутгийн уран дархны энэ амжилтыг Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань үнэлэн анхны “Алтан гэрэгэ” шагналыг Ж.Пүрэвт олголоо.
С,Пүрэвсүрэн