WikiLeaks-ийг хаавал нууц мэдээллийг дахин дэлгэх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

WikiLeaks-ийг хаавал нууц мэдээллийг дахин дэлгэх гэнэ

"WikiLeaks" цахим хуудсыг үндэслэн байгуулагч Ж.Ассанж сайтыг нь хаасан тохиолдолд нууцын ангилалтай бусад мэдээллээ нийтэд дэлгэхээ мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Америкийн "60 минут"-д өгсөн ярилцлагадаа онцлов. Түүний ярьснаар нууц материалуудыг шифрлэж, 100 мянган хүнд хадгалуулсан гэнэ. Шаардлагатай тохиолдолд тусгай кодыг багийн гишүүддээ илгээснээр тэд материалыг олны өмнө дэлгэх гэнэ. Хэрэв багийн бүрэлдэхүүний хэн нэгэнд заналхийлж, шоронд хорих болоод амь насанд нь халдсан тохиолдолд ийм арга хэмжээ авах болно гэв. Эдгээр баримтууд нь АНУ-ын Засгийн газар болон хэвлэлийн магнат Рупер Мердокт таалагдах нь юу л бол хэмээжээ.

Их Британид амьдарч байгаа түүнийг шүүх хурал удахгүй болох юм. Шведийн тал Ж.Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгаж байгаа билээ. Хэргийг нь Шведийн талд шилжүүлэх эсэх тухай асуудал ч тэр үеэр хөндөгдөх гэнэ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн онд "WikiLeaks"-T гурван удаа нууцын ангилалтай материалыг олон нийтэд дэлгэн тавьсан удаатай. Тэдгээрийн нэг нь Пентагоны Афганистан, Иракт явуулж буй цэрэг дайны ажиллагаа аж. Үүний зэрэгцээ Америкийн дипломатуудын захидлыг нийтэлсэн нь нэлээн дуулиан тарьсан. "WikiLeaks"-ийн энэхүү үйлдлийг олон орны Засгийн газар шүүмжилсэн юм.

KT.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж