“Вольфсбург” дасгалжуулагчаа халлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

“Вольфсбург” дасгалжуулагчаа халлаа

Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Стив МакЛарен Германы аварга “Вольфсбург”-ийг есөн сарын хугацаанд удирдаад ийнхүү ажлаасаа чөлөөлөгдлөө. Бундеслигийн шинэ улирал эхлээд 21 тоглолт хийснээс ердөө тавхан хожил авч, найман хожигдол, найман тэнцээ хийснээс гадна сүүлийн хоёр тоглолтод ганц ч удаа эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөж чадаагүй гэсэн шалтгаанаар түүнийг ийнхүү ажлаас нь халсан байна. Мэдээж “Чононууд” гол довтлогч Эдин Жекогоо алдсан нь гоол оруулахад хүндрэл учирч байгаа болов уу. Гэхдээ МакЛарен энэ өвлийн цонхоор хэд хэдэн олны анхааралд өртөөд байсан тоглогчдыг багтаа элсүүлж чадсан юм. Английн Премьер лигээс “Стоук”-ийн Тунжай Шанлы, саяхан өндөрлөсөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд таван гоол оруулж, мэргэн бууч болсон Өмнөд Солонгосын хагас хамгаалагч Ку Жа-Чол болон Германы шигшээн довтлогч Патрик Хельмесийг “Байерн 04”-өөс тус тус аваад байсан юм. Ямартай ч “МанЮ”-гаас ажлын гараагаа эхлэж байсан Сер Алексийн туслах МакЛарен гурван клуб, нэг шигшээ багийг дасгалжуулаад ийнхүү ажилгүй боллоо. Нидерландын “Твенте” клубыг аварга болгосон жил түүнийг сайн дасгалжуулагч гэж олон ч клубуудын боссууд шагшин магтаж анхааралдаа авч байсан билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж