
Драмын театрын отгон жүжигчин МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг энэ жилийн цагаан сараар ээжийнхээ бэлэглэсэн улаан саатай торгон дээлээр гоёжээ. Өчигдөр болж өнгөрсөн драмын театрын ахмадуудын шинэлгээнд анх удаа дээлээр гоёж байна хэмээн инээмсэглэн зогсох тэрбээр үеийнхэн дундаа хамгийн хөөрхөн нь байлаа. Тун удахгүй драмын театрын эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөдөл болсон Шекспирийн “Ромео Жулльета”-гын Жульетад тоглохоор бэлтгэлээ базааж буй түүнд ахмадууд ам сайтай байлаа.
Г.Даша