“Пенгвинс” Малькиний улирал дууссан гэж бодож байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

“Пенгвинс” Малькиний улирал дууссан гэж бодож байна

Америкийн Үндэсний хоккейн лигийн дорнод бүсийн “Питтсбург Пенгвинс” баг гол тоглогчдынхоо нэг Евгений Малькинийг энэ улиралд дахин тоглохгүй гэж үзэж байна. Дасгалжуулагч Дан Биялсмагаас Евгений Малькингүйгээр багаа бэлдэж байгаа эсэхийг нь асуухад “тийм” гэж хариулжээ. Нэг ёсондоо Бүх одод төвийн тоглогчийнхоо үүргийг бусдад хэрхэн хуваарилах талаар бодож эхэлсэн гэсэн үг юм. Малькин өнгөрөгч баасан гаригт “Баффало”-гийн эсрэг хийсэн тоглолтын хоёрдугаар үед хамгаалагч Тайлер Майерстэй мөргөлдөж, улмаар баруун өвдөгний бэртлээ сэдрээсэн юм. Өмнөх өвдөгний бэртлийнхээ зовиурыг эдгээхийн тулд таван тоглолт өнжсөний эцэст талбайд гарсан ч эхний тоглолтдоо л бэртлээ сэдрээсэн билээ. Тийм ч учраас багийн зүгээс дахин Малькинийг хүлээж цаг алдахгүй, түүнгүйгээр улирлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Гэхдээ Малькин одоо ямар эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв тэрбээр мэс ажилбар хийлгэхээр бол түүний тодорхойлолт энэ улиралд дахин талбайд гарахгүй болох юм.
“Пенгвинс” энэ улиралд бэртлийн аянганд ниргүүлж байна гэж болно. Төвийн байрлалд тоглодог багийн гол тоглогч Сидней Кросбигийн бэртэл хэдийд эдгэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бол Марк Летесту 4-6 долоо хоногийн хугацаанд талбайд гарахгүй болоод байгаа.
Тэдэн дээр Малькин нэмэгдэж байгаа учраас багийн довтолгоонд хүч дутаж байгаа нь ойлгомжтой. Тийм учраас тэд Американ хоккей лигээс довтлогч Тим Уоллэсийг дуудаж багийнхаа бүрэлдэхүүнд нэмсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж