Байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалжээ

НҮБ-гийн  Аюулгүйн зөвлөл Тайланд, Камбож улсад хандан энэ хоёр улсын хооронд 4 дэх өдрөө үргэлжилж буй байлдааны үйл ажиллагааг зогсоохыг уриалжээ. НҮБ-гийн 15 гишүүн орон Тайланд, Камбож улсыг газар нутгийн маргаантай асуудлаа тайван замаар шийдвэрлэхийг хүсч, энэ талаар зуучилж буй Индонезийн гадаад харилцааны сайд Марти Наталегавад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн  байгаагаа Аюулгүйн зөвлөлийг удирдаж буй Бразилийн гадаад харилцааны сайд мэдэгдсэн байна.
Тайланд болон камбожийн цэргүүд 4 өдрийн турш хоорондоо байлдааны ажиллагаа явуулж байгаа бөгөөд Камбожийн нутагт байдаг Хүн төрөлхтөний өвөөр бүртгэгдсэн Preah Vihear сүмийг булаацалдан хоорондоо тулалдаж эхэлсэн байна.
Камбожийн нутаг дэвсгэрт уг сүм байдгийг 1962 онд Гаагийн олон улсын шүүхээс тогтоосныг Тайланд улс хүлээн зөвшөөрдөг боловч сүмийн эргэн тойрны 6,4 ам дөрвөлжин км нутгийг өөрийн нутаг дэвсгэр хэмээн тооцож, нэхэмжилсээр ирсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж