Gwyneth Paltrow Оскарын ёслол дээр дуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Gwyneth Paltrow Оскарын ёслол дээр дуулна

Оскарын шагналт жүжигчин Gwyneth Paltrow чамгүй сайн дуучин гэдгээ өнгөрсөн жил Glee-д оролцож баталсан. Тэрбээр "Country Strong" киноны дуугаа өөрөө дуулсан нь хит болоод байгаа билээ.
Харин жүжигчин бүсгүй энэхүү хит дуугаа энэ сарын 27-нд болох Академийн авардсын ёслолын ажиллагаан дээр дуулахаар болсон байна.
Мөн "Tangled" кинонд дуу оруулсан, киноны дууг нь дуулсан дуучин Mandy Moore "I See the Light" дуугаа дуулах аж.
Хүүхэд багачууд төдийгүй томчуудыг байлдан дагуулсан “Toy Story 3” хүүхэлдэйн киноны дууг Randy Newman дуулж, ёслолын ажиллагаанд ирсэн зочдыг баясгах гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж