JP Morgan-ыг Мэдоффын хэрэгт холбов

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

JP Morgan-ыг Мэдоффын хэрэгт холбов

Бернард Мэдоффын санхүүгийн пирамидын сүйрлээс хохирсон хуульч Ирвин Пикард гэдэг хүн АНУ-ын хоёр дахь том банк JP Morgan Chase-тай зарга үүсгэлээ. Түүний гомдол нь хадгаламжаараа хохирсон хүмүүст мөнгийг нь буцаах хүрээнд хамрагдаж байна. Хуульч 6,4 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргажээ.
Reuters мэдээлснээр, ноён Пикард банкны удирдлагыг олон арван жилийн залилангийн хэрэгт холбоотой гэж үзжээ. «Мэдоффын үйлдэлд санхүүгийн олон компани тухайн цагтаа оролцож байсан ба JP Morgan Chase тэр залилангийн цөмд нь байсан» гэж тэрээр Манхэттены дампуурлын асуудлыг шийддэг шүүхэд гаргасан гомдолд өгүүлсэн байна. Банк Мэдорффтай 2006 оноос идэвхтэй хамтарч байгаад өөрийн хөрөнгийг тэндээс 2008 оны сүүлчээр татсан гэж Ирвин Пикард хэлж байна. JP Morgan хорин жилийн турш Madoff Investment Securitites-ийн банк байсан ба ингэхдээ өөрөө Мэдоффын залиланг мэдээгүй байсан гэдэг. Банкны хэвлэлийн төлөөлөгч Женифер Цукарелли залилангийн хэрэгт оролцоогүй ба энэ талаар огт мэдээгүй гэж мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж