Хүнсний үнэ дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Хүнсний үнэ дээд амжилт тогтоов

Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард түүхэн дээд цэгтээ хүрчээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FАО) мэдээлэлд энэ талаар өгүүлсэн байлаа. Хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс долоон сар дараалан өсч буйг энэ байгууллага тэмдэглэсэн байна. FАО илтгэлдээ өгүүлснээр хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс нэгдүгээр сарын дүнгээр 3,4 хувиар өсөн 231 пункт болжээ. Энэ нь НҮБ-гаас хүнсний барааны үнэнд ажиглалт хийж эхэлсэн 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
«Сүүлчийн тоонууд нь хүнсний барааны үнэ нэмэгдэх  шахалт буурахгүй байгааг харууллаа. Энэ өндөр үнэ хэдэн сараар баригдах болно» хэмээн FАО-ын эдийн засагч Абдолреза Аббасьян онцлон хэлсэн байв. FАО-ын мэдээгээр өнгөрсөн сард үр тарианы үнэ гурван хувиар, тослог ургамлын үнэ 5,6 хувиар тус тус өслөө. Сүүн бүтээгдэхүүний үнэ 6,2 хувиар, сахар 5,4 хувиар нэмэгдсэн байна. Зөвхөн махны үнэ л нэмэгдсэнгүй. Тэр нь Германд гарсан “диоксины дуулиантай” холбоотойгоор худалдан авагчдын итгэл буурснаас үүдэлтэй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж