Банк өрөндөө Beatles-ийг авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Банк өрөндөө Beatles-ийг авлаа

Америкийн Citigroup банк Британийн дуу бичлэгийн EMI  компанийн шинэ эзэн болсон байна. Citigroup нь EMI-ийн үндсэн зээлдүүлэгч ба тэр компанийн асар их өрийг цэгцлэхийн тулд эзэн нь болохоор шийдсэн гэж BBC дамжуулав. Уг банк дуу бичлэгийн компанийг 2007 онд авсан хөрөнгө оруулалтын Terra Firma гэх хувийн компанид 4,2  тэрбум фунтыг зээлдүүлсэн байна. EMI компанийг авсан нь худалдан авагчдад нь муухан төгсгөл авчирчээ. Тухайлбал, 2009 оны тайлангаар компанийн хохирол 2,4 тэрбум ам.доллар болж, Terra Firma ба түүний эзэд EMI-д оруулсан 1,7 тэрбум фунтаа  алдсан ба тэд зээлээ буцаах нь байтугай хүүг нь ч төлж чадсангүй.
EMI компани The Beatles, Pink Floyd ба Radiohead-ийн цомгийг гаргах эрх эзэмшдэг. Компанийн хөрөнгөд Лондоны дуу бичлэгийн Abbey Road урлан байдаг. Түүнийг EMI анх 1931 онд байгуулсан бөгөөд энэ урлантай The Beatles хамтлагийн амьдрал болон уран бүтээл нь холбогджээ. Энэ урланд тухайн цагтаа Pink Floyd, Клифф Ричард ба The Shadows, U2, Duran Duran, Radiohead, Sigur Ros, Red Hot Chili Peppers, Oasis, Green Day, Take That зэрэг олон хөгжимчин дуучид бичлэгээ хийлгэж байв. Банк ирээдүйд EMI-ээ худалдана гэдгээ нуусангүй. Мөн хөгжмийг тараах эрхийг ч тус тусад нь худалдаж магадгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж