Нислэг улам үнэтэй болж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Нислэг улам үнэтэй болж байна

Сүүлийн сард гадаадын нисэхийн тээврийн тасалбарын үнэ таван хувиар нэмэгдлээ гэж «Коммерсант» сонинд бичжээ. Үүний гол шалтгаан нь нефть ба нефтийн бүтээгдэхүүний үнийн дэлхийн хэмжээний өсөлт болж шатахууны үнийн нэмэлтийг гаргаж ирэв. Ирэх зун гэхэд онгоцны тасалбарын үнэ 10 хувиар нэмэгдэх бололтой.
Австралийн Qantas Airways алсын нислэгийн үнээ 53 ам.доллараар нэмсэн бол Германы Lufthansa дотоодын нислэгтээ хоёр евро, гадаадын нислэгтээ 10 еврог нэмжээ. Мөн энэ хэмжээгээр Air France тасалбарын үнээ нэмэв.  Singapore Airlines компани 3-27 ам.доллараар үнээ нэмжээ. KLM, Delta, Malaysian Airlines, Cathay Pacific, British Airways, All Nippon Airways, South African Airways ба JetBlue компаниуд ч үүнээс хоцорсонгүй.
Шатахууны үнийн цуглуулгыг тасалбарын үнэд нэмэх практик 2004 онд шатахууны үнэ хоёр дахин нэмэгдсэний дараа анх бий болжээ. Энэ цуглуулгын гэх тусгай үнээр компаниуд нисэхийн тасалбарын үнээ бага хэмжээнд барьж буйгаа харуулж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж