Хөрөнгө орлогын мэдүүлэг 70 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Хөрөнгө орлогын мэдүүлэг 70 хувьтай байна

Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө  орлогоо мэдүүлэх ёстой билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 70 гаруй хувьтай байгаа бол АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн өндөр дээд албан тушаалтан 269 хүний 60 гаруй хувь нь хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд байгаа аж. Хуульд зааснаар санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн арвангуравдугаар зүйлийн13.5-д зааснаар “Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй эсхүл санаатай худал мэдүүлсэн тохиодолд түүнийг албан тушаалаас нь огцоруулах, түтгэлзүүлэх, халан үндэслэл болно” гэсэн заалт бий.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж