Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

“Нисдэг” Майкл Жорданы агуу тоглолтууд, Карим Абдул Жаббарын өвөрмөц даллалтууд, Мэжик Жонсоны мэдрэмжтэй дамжуулалтууд, Доминик, Картер нарын хүчтэй, уран гоё тохолтууд биднийг сагсан бөмбөгт бүр илүү хорхойсоход хүргэсэн. Харин тоглолтын шийдвэрлэх мөчид онооны харьцаа ойрхон үед эцсийн шидэлтийг хийдэг цэвэр шидэгч нар NBA-ын түүхэнд олон их байсаар ирсэн. Лэрри Бөрд, Крис Маллин, Жон Стоктон, Рэжжи Миллер. Энэ жагсаалт нэгийг санагдуулах биз ээ. Тэдний оргилд нь Миллер байдаг. Агуу Рэжжи Миллерийн итгэмээргүй амжилтууд, шидэлтүүдийг бид өдий болтол ярьдаг. Харин Рей Аллен түүний амжилтыг эвдэж, бүх цаг үеийн гэсэн тодотголд нэгт бичигдэхэд тун ойртжээ.

Өнөөдөр “Орландо Мэжик”-ийн эсрэг хийсэн тоглолтынхоо өмнө тэрбээр 2555 дахь холын зайн шидэлтээ байндаа тусгасан нь алдарт Миллерийн амжилтаас 5-хан шидэлтээр дутуу байсан юм. Харин тэрбээр өнөөдөр холын зайн хоёр шидэлтээ амжилттай болгосон байна. Баасан гаригт “Бостон Селтикс” “Даллас Маверикс”-тай тоглоно. Рей Аллен түүхэнд нэрээ мөнхөлж магадгүй тэр тоглолтын талаар “Би бүх л карьерынхаа гол үедээ ирж байна. Надад урьд нь ийм зүйл учирч байсангүй. Яг иймэрхүү зүйл мэдэрч байсан хэр олон тоглогч байдгийг сайн мэдэхгүй юм” гэжээ.

Аллений хувьд нэг тоглолтод дунджаар 2.4 холын зайн шидэлтээ амжилттай болгодгоороо нэгт ордог. Түүний ард Пэжа Стояакович 2.2 гэсэн үзүүлэлттэй бичигддэг юм. Энэ үзүүлэлтэнд 400-с дээш тоглолтонд орж, доод тал нь 250 холын зайн шидэлт гүйцэтгэсэн тоглогчид ордог аж.

“Пэйсэрс”-ийн домог Рэжжи Миллер өөрийнх нь амжилт эвдэгдэх гэж байгаа талаар “Рэйн рекорд магадгүй хэзээ ч эвдэгдэхгүй байж болно. Түүний амжилтыг давах хэн нэгэн төрнө гэдэг тун хэцүү. Энэ жил 35-тай ч тэр шидсээр л байна. Тэгэхээр цаашаа илүү ахина” гэсэн байна. Мөн “Зааланд ороод залалтаа давтаад, уран гоё слэм данк хийх амархан. Өөрийнхөө шидээд алдсан бөмбөгийг аваад дахиад шиднэ гэдэг ажил хүүхдүүдэд уйтгартай нь ойлгомжтой” гэж мэргэн бууч маань хэлжээ. Миллерийн хувьд өдөр бүр 500-700 удаа шидэлт хийдэг байсан гэдэг.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж