Тэмээний баяр Богд суманд болов

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Тэмээний баяр Богд суманд болов


Хоёр бөхтэй тэмээний тоо толгойг нэмэх, чанар үйлдэрийг сайжруулах, тэмээний гаралтай бүтээгдэхүүнүүдийг боловсруулан монгол болон дэлхийн зах зээл дээр нийлүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор монгол улсын говийн аймаг, сумууд олон олон ажлуудыг зохион байгуулсаар ирсэн билээ. Үүнийг нэгэн адилаар Баянхонгор аймгийн Говийн бүсийн арван сумдын Тэмээчид сар шинийн өмнөхөн Ламын гэгээний зандан улаан тэмээний өлгий нутаг  Богд суманд чуулж “Тэмээчдийн баяр” буюу “Тэмээчдийн зөвлөгөөнөө  зохион байгууллаа. Уг тэмээчдийн баярыг Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, “Говийн сэргэлт “ сан, Богд сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хамтран өнгөрсөн нэгдүгээр сарын 18-19 өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд арга хэмжээний эхний өдөр Чулуунбат агсаны нэрэмжит оны аврага шалгаруулах шагайн харвааг зохион байгуулж, 2 дахь өдөр нь “Тэмээний баяр”-ыг зохион байгууллаа. Их насны Тэмээний уралдаанд нийт 40 гаруй тэмээ уралдаж, Богд сумын тэмээчин Б.Тогоохүүгийн Шар тэмээ тэргүүн баранд шалгарч удаах байранд Баянлиг сумын Шинэнгийн Хөх тэмээ, Баянлиг сумын Түвдэнбаярын Шар, Богд сумын тэмээчин Н.Мөнхбатын улаан тэмээ, Т.Нарангийн улаан тэмээнүүд тус тус хурдаллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж