
Хэрэв тэд хамтран ажиллах тухайгаа зарлавал аль аль нь тэнцүү ашиг олох боломжтой ажээ. Ойрын хугацаанд Microsoft-д Windows Phone 7-г үйлдвэрлэх компаниуд хэрэгтэй байгаа бол Nokia-д смартфонын зах зээлд тэдний саналыг хүлээн авах найдвартай түнш хэрэгцээтэй байгаа юм. Харин тэдний түншлэлд хамгийн гол саад болж болшгүй зүйл нь MeeGo ажээ. Учир нь одоогийн байдлаар Nokia, Intel нар MeeGo мобайл платформ дээр хамтран ажиллаж байгаа бөгөөд хэдэн долоо хоногийн дараа Nokia MeeGo платформ бүхий смартфоныг худалдаалж эхлэх бол Intel MeeGo платформтой таблетуудыг үйлдвэрлэж эхлэх юм.
Б. Энхцэцэг