Чөлөөтийнхөн Улан-Үдээс медалийн хур буулгалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Улан-Үдээс медалийн хур буулгалаа

Монголын чөлөөт бөхийн тамирчид Улан-Үдэ хотноо 4-6-ны өдрүүдэд болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнд амжилттай оролцож, таван алт, таван мөнгө, таван хүрэл медаль хүртэн медалийн хур буулгалаа. ОХУ-д болж буй цуврал тэмцээнүүдэд оролцохоор өнгөрсөн сарын эхээр хилийн дээс алхсан чөлөөтийнхөн Д.Г.Миндиашвилигийн нэрэмжит олон улсын тэмцээн, залгуулаад Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран-при”, эцэст нь Улан-Үдэд Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд зодоглосон юм. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын удирдлага дор Улан-Үдийн дэвжээнд зодоглосон манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-д Д.Цогтбаатар, 74 кг-ын жинд М.Мэндсайхан, эмэгтэйчүүдийн 51 кг-д Д.Отгонцэцэг, 63 кг-д О.Насанбурмаа, 67 кг-д Б.Одончимэг нар аваргын алтан медаль хүртжээ. Түүнчлэн Б.Нэмэхбаяр /эр, 60 кг/, Ж.Чулуунбат /эр, 120 кг/, С.Бямбацэрэн /эм, 55 кг/, Ш.Түмэнцэцэг /эм, 63 кг/, Б.Оюунсүрэн /эм, 67/ нар мөнгө, Г.Амархүү /эр, 55 кг/, Г.Мандахнаран /эр, 60 кг/, Ж.Батчулуун /эр, 96 кг/, Ц.Энхжаргал /эм, 48 кг/, Л.Хонгорзул /эм, 55 кг/ нар хүрэл медалийн эзэд болсон байна.

Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээний медальтнууд:


Алтан медаль:

Д.Цогтбаатар /эрэгтэй, 55 кг/
М.Мэндсайхан /эрэгтэй, 74 кг/
Д.Отгонцэцэг /эмэгтэй, 48 кг/
О.Насанбурмаа /эмэгтэй, 63 кг/
Б.Одончимэг /эмэгтэй, 67 кг/

Мөнгөн медаль:

Б.Нэмэхбаяр /эрэгтэй, 60 кг/
Ж.Чулуунбат /эрэгтэй, 120 кг/
С.Бямбацэрэн /эмэгтэй, 55 кг/
Ш.Түмэнцэцэг /эмэгтэй, 63 кг/
Б.Оюунсүрэн /эмэгтэй, 67 кг/

Хүрэл медаль:

Г.Амархүү /эрэгтэй, 55 кг/
Г.Мандахнаран /эрэгтэй, 60 кг/
Ч.Батчулуун /эрэгтэй, 96 кг/
Ц.Энхжаргал /эмэгтэй, 48 кг/
Л.Хонгорзул /эмэгтэй, 55 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж