Хайрын дуунууд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Хайрын дуунууд эгшиглэнэ

Удахгүй болох гэгээн хайрын өдөрт зориулан Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын дэргэдэх “Jazz Sound” хамтлаг “Happy Valentine’s Day” тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолтод хайрын дуунаас гадна дэлхийн хайрын түүх болсон “Ромео & Жуллета” эгшиглэх аж. Хосуудад зориулсан энэхүү тоглолт нь энэ сарын 14-нд буюу гэгээн валентины өдөр Улсын Филармонийн концертын их танхимд болох юм.  Хайрын хөгжмөөр хөглөгдсөн гайхамшигт үдэш нэвтрэх тасалбарын үнэ 8000 төгрөг аж. Тасалбарыг энэ сарын 9-нөөс эхлэн Улсын филармонийн кассаар худалдаалах юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж