Super Bowl XLV-д Грийн Бей илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Super Bowl XLV-д Грийн Бей илүүрхэв

Америкчуудын үндэсний баярын хэмжээнд тооцогддог үндэсний хөлбөмбөгийн лигийн 45 дахь удаагийн Super Bowl-ын төлөөх өрсөлдөөн Монголын цагаар өнөөдөр өглөө боллоо. Алдарт Коубойсын цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг цэнгэлдэхэд 100 мянга гаруй үзэгч, харин телевизээр 100 сая гаруй хүн шууд хүлээн авч үзсэн байна. Бэн Ройтелсбергэрээр удирдуулсан Американ лигийн аварга “Питтсбург Стийлерс” энэ тоглолтод хамгаалалтдаа дэндүү их алдаа гарган плей-оффын гол “нээлт” Нэшионал лигийн аварга “Грийн Бей Пэйкэрс” багийнханд эхний үед 14 оноо алдаж, тоглолтыг эхлүүлсэн. Улмаар оноо 14:3 харьцаатай байхад багийн куартербак Аарон Рожерс оновчтой дамжуулалтыг Грег Женнингст өгч, точдаун хийснээр онооны харьцаа 21:3 болж холдсон юм. Ойрын жилүүдэд лигтээ хамгийн тогтвортой амжилт үзүүлж буй “Стийлерс” тооны харьцааг 21:17 болгож ойртуулсан ч шийдвэрлэх үеийн эхэнд Аарон Рожерс, Грег Женнингс гэсэн довтолгооны хувилбар дахин нэг точдауныг амжилттай болгож, онооны харьцааг холдуулжээ. Энэ довтлогооны хариуг зургаан удаагийн Super Bowl-ын эзэн “Стийлерс”-чүүд удалгүй барьж, Биг Бэн, Уоллэст точдауны дамжуулалт өгснөөр онооны харьцаа 28:25 харьцаатай болсон ч энэ нь тэдний финалын тоглолтонд авах сүүлийн оноо нь байжээ. Улмаар 31:25 харьцаатай “Грийн Бей Пэйкэрс” ялалт байгуулж, 45 дахь удаагийн Super Bowl-ын эзэд болжээ. Тэд 14 жилийн дараа ийнхүү лигтээ түрүүлж байгаа төдийгүй багийнхаа түүхэнд дөрөв дэх Super Bowl-ыг авчирч байгаа нь энэ юм. Энэ жилийн үнэ цэнэтэй тоглогчоор мэдээж “Пэйкэрс”-ийн куартэрбаз Аарон Рожерс тодорсон байна.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Score Studio

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж