
удахгүй Apple корпораци цагаан өнгийн iPhone 4 смартфоныг зах зээлд
гарган танилцуулах гэж байна. Цагаан өнгөтэй iPhone 4 нь АНУ-д хамгийн
түрүүнд Best Buy сүлжээ дэлгүүрт худалдаалагдаж эхлэх бол Канад улсад
Source-оор худалдаалагдаж эхлэх ажээ.
Өмнө нь Apple цагаан
өнгийн iPhone 4 хувилбарыг зах зээлд гаргахаа хэд хэдэн удаа хойшлуулж
байсан билээ. Гэвч удахгүй Америк болон Европын зах зээлд нийлүүлж эхлэх
нь тодорхой боллоо. Одоогийн байдлаар iPhone 4-ийн бусад загваруудыг
АНУ-д AT&T, Verizon-ийн аль алинаас нь худалдан авах боломжтой
болоод байна.
Б. Энхцэцэг