AT&T Microcell-ийг үнэгүй санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

AT&T Microcell-ийг үнэгүй санал болгож байна

Хоёрдугаар сараас эхлэн Verizon дээр iPhone-ийг худалдаалж эхэлсэнтэй зэрэгцэн AT&T өөрийн үйлчлүүлэгчдийн хүрээг тэлэхээр шаргуу ажиллаж эхэлжээ. Анхлан энэ ажлын хүрээнд AT&T-ийн сүлжээн дээр iPhone хамгийн сайн ажиллаж байгааг харуулсан олон төрлийн зар сурталчилгаануудыг цацаж байсан байна. Харин одоо iPhone-ийн хэрэглэгчдийг ихээр татахын тулд тэдэнд зориулсан Microcell буюу утасгүй интернэт сүлжээг өргөтгөгчийг үнэ төлбөргүй сонгон авах боломжийг санал болгож байна. AT&T-ийн Microcell нь тодорхой орон зайд broadband үйлчилгээг ашиглан мобайл сүлжээг өргөтгөдөг хэрэгсэл юм. Тиймээс энэхүү боломж зарлагдсанаас хойш iPhone хэрэглэгчдийн дунд Microcell төхөөрөмж ихээхэн эрэлт хэрэгцээтэй болоод байгаа ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж