Кевин Лав гэмтэлтэй байгаа Яао Минг орлоно

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Кевин Лав гэмтэлтэй байгаа Яао Минг орлоно

NBA-ын энэ улирлыг самбараас бөмбөг авалтын үзүүлэлтээр тасархай тэргүүлж байгаа Кевин Лав “Бүх одод” тоглогч болж байна. Тэрбээр санал хураалтаар энэ жилийн бүх оддын тоглолтын бүрэлдэхүүнд сонгогдоогүй, мөн дасгалжуулагч нарын шийдвэрээр ордог сэлгээний бүрэлдэхүүнд багтаагүй боловч NBA-ын коммисар Дэвид Стерн цагаан довтлогчийг сонгожээ. Учир нь өрнөд бүсийн гарааны төвийн тоглогчоор сонгогдсон Яао Минг түүнээр орлуулах шийдвэрийг ноён Стерн гаргажээ.
Шилдэг лигийн дасгалжуулагч нар түүнийг сэлгээнд сонгоогүй нь нэлээд шуугиан, маргаандэгдээгээд амжсан. Лавын хувьд 21.4 оноо, 15.5 самбараас бөмбөг авалтыг дунджилж, мөн гурвын шугамны араас 43.9 хувьтай шидэж байгаа юм. Дээрээс нь тэрбээр одоогоор 34 тоглолт дарааллан дабл-дабл хийж, дээд амжилт руу дөхсөөр байгаа билээ. Хэдийгээр түүний хувийн үзүүлэлт аль хэдийнэ бүх одод хэмжээнд очсон ч багийнх нь 11-37 гэсэн тааруу амжилт түүнийг дасгалжуулагчдын сонголтонд багтаагаагүй юм. Лав өмнөд хөршийн алдарт төвийг орлох болсон ч Грег Попович чухам хэн нь гараанд гарахыг шийдэх болно.
Олны хүсэн хүлээж байгаа Бүх оддын тоглолт ойртсоор л.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж