Хийн хоолойн дэлбэрэлт “гал дээр тос” нэмэв

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Хийн хоолойн дэлбэрэлт “гал дээр тос” нэмэв

Египетийн эрх баригчид хийн хоолойн дэлбэрэлтэд гадаадын хорлон сүйтгэгчдийг буруутгаж байна.
 
Синайн хийн хоолой шатаж байгаа нь. Эх сурвалж: AP/APTN

Синайн хойгт Сири, Иордан, Израильд байгалийн хий нийлүүлдэг хоолой дэлбэрчээ. Эрх баригчид энэ дэлбэрэлтийг гадаадын хорлон сүйтгэгчид хийсэн гэж үзэж байна. Гэхдээ хийн алдагдлаас ч дэлбэрэлт гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүний зэрэгцээ хэвлэл Египетийн дэд ерөнхийлөгчийн амь насанд халдсан гэх албан бус мэдээгээр дүүрсэн байв. Түүнийг бас л албан бусаар үгүйсгээд байгаа. Египетэд байгаа 28 мянган жуулчдаа нэн даруй буцан ирэхийг Оросын Гадаад яамнаас зөвлөж буй.

Бямба гаригт үймээн автсан Египетийн Синайн хойгийн хий дамжуулах хоолой дэлбэрэн гал гарав. Золоор гал ойр хавийн сууц, хийн станцад гай нөлөөлсөнгүй. Террористууд уу эсвэл хийн алдагдал уу?

Энэ хэрэг Синайн хойгийн Израильтай хил залгаа эль-Ариш хотын ойролцоо гарсан байна. Сири, Иордан, Израильд байгалийн хий нийлүүлдэг хийн хоолойд дэлбэрэлт гарсныг  Merhav компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ Европын орнуудад хий нийлүүлдэг хэсэгт нь хохирол учраагүй гэв.

Египетийн эрх баригчид энэ хэргийг террорист үйлдэл гэлээ. Улсын телевиз “томоохон террорист ажиллагаа болж хий дамжуулах хоолойд хэд хэдэн дэлбэрэлт гарлаа” гэж мэдээлжээ. Аюулгүйн албаны эх сурвалж дэлбэрэлтийг гадаадын хорлон сүйтгэгчид хийсэн байж магадгүй гэв. Гэхдээ хийн алдагдал  бас ийм хэрэгт хүргэсэн байж болох талтай.

Өмнөх баасан гаригт эль-Аришад Үндэсний аюулгүй байдлын албан байрыг гранат харвагчаар буудсан юм. Халдлага байсан уу?

Энэ бямба гаригт Египетийн дэд ерөнхийлөгч Омар Сулейманы амь насанд халдах оролдлого гарсан гэж хэвлэлд мэдээлсэн. Сулейман дэд ерөнхийлөгчөөр томилогдсны дараа түүний цуваанд үл таних этгээдүүд халдсан гэж Цагаан ордны өндөр тушаалтан Fox News сувагт өгүүлсэн байна. Хоёр хамгаалагч нь амь үрэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс эх сурвалжийн үгэнд тайлбар хийхээс татгалзсан юм. Гэвч Египетийн өндөр тушаалтан Сулейманы амь насанд халдсан нь “ор үндэсгүй” гэсэн байлаа.

862 сая ам.доллар олгоно

Египтийн үймээн арав гаруй хоног үргэлжилж байна. Сөрөг хүчнийхэн ба Мубаракийн талынхан болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөний улмаас 300 орчим хүн амиа алдаж, таван мянга орчим хүн шархадсан гэнэ.

Арав хоног үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагаа зэвсэгт мөргөлдөөний үедээ шилжиж байна. Эх сурвалж: АР

Бямба гаригт таван тэрбум египет фунтыг (862 сая ам.доллар) хэлмэгдэгсдэд нөхвөр болгон төлнө гэсэн байна. “Засгийн газар эдгээр нөхвөрөөр иргэдийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангана хэмээн найдаж байна” гэж Сангийн шинэ сайд Самир Радван мэдэгджээ. Мөнгийг орон нутгийн татварын алба болон нийгмийн хамгааллын албанаас авч болно. Тонуулд өртөж хэлмэгдсэн жижиг дунд бизнесийн хүрээнийхэнд илүү тусламж үзүүлэх гэнэ.

“Үдэх өдрийн” дараа

Каир хотноо “Үдэх өдөр” арга хэмжээнд нэг сая гаруй хүн оролцов. Тэд “Мубарак яв” гэсэн үгтэй дуу зохион дуулж, төрийн тэргүүнийг нэн даруй огцрохыг шаардав.  Үүнээс өмнө Мубарак өөрөө “засгийн эрхнээс бөөлжтөлөө пологтлоо” гэж мэдэгдсэн ч Египет эмх замбраагүй байдал үүсч үүнийг ашиглаад “Мусульман ахан дүүс” хөдөлгөөн идэвхжих вий гэдгээс түгшиж байна гэсэн юм.
82 настай Мубарак өмнө нь ирэх есдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэж амласан юм. Сөрөг хүчний түүнийг даруйхан огцрохыг шаардаж байгаа.  Гэхдээ сөрөг хүчнийхэн олон хоног жижүүрлэж байгаа Таххрир талбайг аажмаар орхин гарна гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэнд хамгийн идэвхтэй эсэргүүцэгсэд л үлдэх ажээ.
Энэ үеэр Оросын 28 мянган жуулчин Египетийн Хургада ба Щарм-эль-Шейх амралтын бүсэд амарч байна. Нэгдүгээр сарын сүүлчээр 20 мянган орос жуулчин тэндээс явсан юм.

Хүмүүс Египетэд амрахаас айж байна. Эх сурвалж: AP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж