
“Айвенхоу Майнз” Канадын уул уурхайн олборлолтын компани нь одоогийн байдлаар 1.18 тэрбум ам.долларын хувьцааны хаалттай хөрөнгөжүүлэлтийг хийсэн талаар мэдээлсэн байна. Дээрх мөнгийг манай Оюутолгойн алт, мөнгөний орд газрыг ашиглахад зориулж байгаагаа тус компани мэдэгдээд байгаа аж. Мөн “Айвенхоу Майнз” компани 85 сая ширхэг хувьцааг гаргаж түүнээсээ Ерөнхий захирал Роберт Фридланд болон “Рио Тинто” хэмээх хувь нийлүүлэгчдээ хөрөнгө хийснээр Фридландад тус компанийн 15.5 хувь, Рио Тинто-д 40.3 хувь ноогдох гэнэ.
Ж.ЭРХЭС