
Төрийн боловсруулж буй хууль тогтоолын талаар тогтмол нийтэлдэг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 5 дугаар гарчээ. Тус дугаарт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зарчим, ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс, ёс зүйн хэм хэмжээны тухай, Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Мөн Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18,1,2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн талаар Үндсэн хуулийн Цэцийн тогтоол зэргийг нийтэлжээ.
Б.Алтансүх