
Жендэрийн тухай хууль баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор нар сэтгүүлчдэд хандан хэвлэлийн хурал хийж байна. Энэ сарын 2-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар баталсан Жендэрийн тэгш байдлын тухай хууль нь хүйсийн эрх тэгш байдлыг хангах зорилго бүхий хууль. Хуулийг баталснаар хүнийг нас хүйс, зүс царай, нийгмийн байдлаар нь ялгаварласан тохиолдолд Хүний эрхийн комисс иргэнээ хамгаалах боломж нээгдсэн хууль болсон гэлээ.
Гэвч өнөөгийн нөхцөлд төрийн алба, тэр дундаа удирдах албан тушаалд эмэгтэй хүний эзлэх байрь суурь хангалтгүй байгаа аж. Авилгатай тэмцэх газарт эмэгтэй дарга 0 хувь, төрийн албаны зөвлөлд 0 хувийг эзэлж байгаа нь эмэгтэйчүүд удирдах албан тушаал хаших боломж хомс байгаагийн нэг жишээ гэв.
Б.Алтансүх