Хурдан морины уралдаан болжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Хурдан морины уралдаан болжээ

Орхон аймагт хаврын тэргүүн сарын шинийн найманд хурдан морины уралдаан боллоо. Аймгийн алдарт уяач болсон таван уяачийн нэрэмжит энэхүү уралдаанд нийт 101 азарга тоосоо өргөхөд Г.Шархүүгийн цавьдар түрүүлж, А.Энхтөрийн хонгор аман хүзүүджээ. Уг хурдан морины уралдаанд соёолон насанд Монгол улсын алдарт уяач Д.Батчулууны “Хангайн хүлэг” гал одтой байлаа. 93 соёолон уралдахад уг галын таван соёолон айргийн тавд багтсан юм.
Тухайлбал, Б.Батболдын хүрэн халзан соёолон түрүүлж, О.Бадамжавын буурал аман хүзүүдэв. Д.Өсөхбаярын хул, Ц.Гаашингийн хар, Л.Анхтөрийн бор удааллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж