28 сайн малчинтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

28 сайн малчинтай боллоо

Өнгөрсөн онд Завхан аймаг урьд жилээсээ бага мал тоолуулсан ч гэлээ малчид маань өвлийг өнтэй давлаа. Малаа тарга тэвээрэг авахуулан онд мэнд оруулсан олон малчин төр засгийнхаа гавъяа шагналыг хүртсэн юм. Улсын “Сайн малчин”-аар Дөрвөлжин сумын малчин Н.Цэвэлдорж, Түдэвтэй сумын малчин Н.Арийлгаа, Цэцэн-Уул сумын малчин О.Сүхбат нар шалгарлаа.

Аймгийн “Сайн малчин”-аар Алдархаан сумын малчин М.Батнасан, Д.Шаравжамц, .Асгат сумын малчин А.Эрдэнэ-Очир, Баянтэс сумын малчин Ш.Баасанжав, Ц.Төмөрхуяг, Дөрвөлжин сумын малчин В.Энхболд, Завханмандал сумын малчин Д.Будсүрэн, Д.Мөнхбаатар, Д.Мөнхбат, Идэр сумын малчин Р.Байлаа, Их-Уул сумын малчин Г.Батбаяр, Отгон сумын малчин Я.Зинамидэр, Сантмаргац сумын малчин Б.Эрдэнэцогт, Р.Батсүх, Б.Ядамдорж, Тосонцэнгэл сумын малчин Ч.Алтансүх, Тэс сумын малчин Р.Болдбаатар, Н.Тангад, Түдэвтэй сумын малчин Б.Амаржаргал, Тэлмэн сумын малчин М.Товуухорол, Ургамал сумын малчин Д.Мөнхсүлд, Д.Мөнхдалай, Цагаанхайрхан сумын малчин Ц.Бямбажав, Цэцэн-Уул сумын малчин Ц.Бам-амгалан, С.Буджав, Эрдэнэхайрхан сумын малчин Ц.Сугар, Р.Мөнхбат, Яруу сумын малчин Н.Дашзэвэг нар тодорлоо. Тэргүүний тэмээчнээр Дөрвөлжин сумын тэмээчин Ж.Мандахнар, “Алтан төлийн эзэн”-ээр Эрдэнэхайрхан сумын малчин С.Сэсээр, Отгон сумын малчин В.Амгаабазар нар тус тус шалгарлаа.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж