Ахмадуудаа хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Завхан аймгийн Улиастай сум нь 1200 гаруй ахмад настантай.

Уламжлалт сар шинийн баярын үеэр Улиастай сумын Засаг даргын тамгын газрын удирдлагууд ахмадуудаа хүлээж авч хүндэтгэл үзүүллээ.

Ямар нэгэн албан газрын харъяалалгүй 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй 810 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн сүү, цай зэргийг өгсөн юм. Харин Улиастай сумын Засаг дарга хотын захиарагч Б.Эрдэнэбаатар сумынхаа 80-аас дээш настай 105 ахмадад гарын бэлгээ өгч хүндэтгэл үзүүллээ.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж