Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Сонгино сайт нээжээ

Сартуул түмний удам угсаа Сонгиночууд үеийн үедээ ажилсаг авхаалжтай, сэргэлэнгээрээ алдаршсан ард түмэн. Тэр ч чанараараа Сонгино нутагт төрж өсөн эх, орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалтанд оролцож оюун ухаан, амжилт бүтээлээрээ шалгарсан 20 гаруй гавьяат, 30 гаруй эрдэмтэн докторууд төрөн гарч нутгийнхаа нэрийн хуудас болон алдараа дуурсгаж явна. Сонгиночууд амьдран суугаа орчиндоо хийж бүтээх эрмэлзэл, хамтран ажиллаж чаддаг, эвсэг сайхан чанартай хүмүүс байдаг.

Эх орныхоо нийслэлд суугаа Сонгиночууд нутгийн зөвлөлөө байгуулан, орон нутгийнхаа төр захиргааны удирдлагуудтай байнга холбоотой ажиллаж  ган зудыг хохирол багатай давахад ихэд нэмэр болж өөрсдийн бололцоогоороо хандив тусламж өгсөөр иржээ.

Үүний зэрэгцээ тус нутагт төрж өссөн, нутаг орноо хөгжүүлэх гэсэн өгөөмөр сэтгэлтэй , хийж бүтээх эрмэлзлэлтэй хэсэг залуус нэгдэн

Ч. Батзаяа тэргүүнтэй “ Сонгино хөгжил сан-г байгуулан өөрсдийн компаний , бизнесийн  ашгаасаа хөрөнгө хуримтлуулан сүүлийн гурван жил дараалан нийслэлд амьдардаг нутгийнхаа ахмадуудыг хүлээж авч хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод байна. Өдгөө нийслэл хотод тус сумын гаралтай 260 гаруй настан буурлууд 80-аас дээш настай 20 гаруй ахмадууд амьдардаг байна. Сонгино хөгжил сангийн залуус 2010 оны өвөл, хаврын зуданд нэрвэгдсэн нутгийн зон олондоо туслах хандивт 10 гаруй сая төгрөгийг төвлөрүүлэн тэжээлийн будааг тусламж болгон өгчээ. Тэд мөн Сонгино нэртэй сайт нээж, орон нутгийнхаа мэдээ мэдээллийг, нийслэлд болж буй үйл явдалтай уялдуулан байнга мэдээлж байршуулсан нь эх нутаг, найз нөхдөө санагалзан, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ мэдээллээр хангах гол зорилготой аж.

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж