Г.Батхүүгийн зээрд хүрэн азарга түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Г.Батхүүгийн зээрд хүрэн азарга түрүүлэв

Төмөр туулай жилийн хурдан морины анхны уралдаан хаврын тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Цагаан хөтөлд боллоо. МҮОНТ-ийн сэтгүүлч, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Л.Цагаандалайн “Унаган хурд” галаас зохион байгуулсан энэхүү сорилгод зөвхөн аймаг, суманд айраг, түрүү авсан, битүү хурдан хүлгүүд шандас сорьсон юм.
Азарганы уралдаанд 23 хурдан хүлэг 14 км-ийн зайнаас уралдсанаас Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын Манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн зээрд хүрэн азарга түрүүлж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баясгасан бол аман хүзүүнд Хан-Уул дүүргийн харьяат н.Баяраагийн хул, гуравт Тод манлай уяач Д.Ононгийн хул, дөрөвт ТӨХ-ны дарга Д.Сугарын хул, айргийн тавд Дорнод аймгийн харьяат н.Батзоригийн хул ирсэн байна.
Харин их насанд Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн хар түрүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж