Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нартай нэгэн үед гарч ирсэн ч нэлээд хэдэн жил дарагдаж явсан залуу дуучин Л.Болдбаатарын ид үе одоо эхэлж байгаа бололтой. Сар шинийн нэвтрүүлэг болгонд уригдаж, ая дууны мэндчилгээ өргөсөн дуучин Л.Болдбаатар өөрийн, хүний, ардын, нийтийн гээд олон л дуу дуулна лээ. Гэвч нэг алдаа гарсан. Дуучин маань Л.Цэрэнчимэд агсны дуулж асан “Зүүдэн бороо” дууг дуулахдаа,

“…Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж л суух минь хэзээ л юм бол доо…”
гээд л авч хаях юм даа. Эр хүн тормолзоод байх нь ч хаашаа юм, уг нь бол эмэгтэй хүнд л зориулж бичсэн шүлэг юм шүү дээ.
“…Тооныг нь элбэж өргөсөн гэртээ
Тормойж л суух чинь хэзээ л юм бол доо…”
гэж.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж