
100 мянган ам.долларын шагналын сантай Дюссельдорфын гран-при тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд эдгээр жинд манай тамирчдаас Г.Болдбаатар, Ч.Болдбаатар нар 60 кг-д, Х.Цагаанбаатар, Б.Хишигбаяр нар 66 кг-д, С.Ням-Очир, Г.Одбаяр нар 73 кг-д, харин эмэгтэйчүүдээс 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, Б.Солонго, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар хүч үзэх юм. Хэсгийн барилдаан Монголын цагаар 16.30 цагаас эхэлнэ.
Харин маргааш үлдсэн жинд медалийн эзэд тодрох юм.
Дюссельдорфын гран-прид зодоглох Монголын жүдочид:
Эрэгтэй, 60 кг: Г.Болдбаатар, Ч.Болдбаатар
Эрэгтэй, 66 кг: Х.Цагаанбаатар, Б.Хишигбаяр
Эрэгтэй, 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
Эрэгтэй, 81 кг: С.Анхбаяр, Б.Амбасэлмаа
Эрэгтэй, 90 кг: Т.Батбаяр, Б.Ариун-Эрдэнэ,
Эрэгтэй, -100 кг: Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн,
Эрэгтэй +100 кг: Х.Мөнхбаатар, Б.Сугаржаргал
Эмэгтэй, 48 кг: М.Уранцэцэг
Эмэгтэй, 52 кг: М.Бундмаа, Б.Солонго
Эмэгтэй, 63 кг: Ц.Мөнхзаяа
Эмэгтэй, 70 кг: Ц.Наранжаргал
Эмэгтэй, -78 кг: П.Лхамдэгд
Эмэгтэй, +78 кг: Д.Цэрэнханд
С.Цэлмэг