Лу.Гантөмөрийн “дөтөлсөн амраг”

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Лу.Гантөмөрийн “дөтөлсөн амраг”

Өнгөрсөн жилээс төрийн золголтыг хумьж, төрийн гурван өндөрлөг л хоорондоо золгодог болсон. Гэвч “хийе гэвэл арга олддог, хийхгүй гэвэл шалтаг олддог” гэдэгчлэн эрхэм гишүүд олонтойгоо золгох, тэр тусмаа цэнхэр дэлгэцэнд ойр байх боломж болгоныг ашиглаж байна. Үүний нэг нь ТВ-5 телевизээс жил бүр зохион байгуулдаг “Түмэндээ барих түшээдийн бэлэг” нэртэй ая дууны нэвтрүүлэг. Өмнөх УИХ-ын үед анх зохион байгуулж эхэлсэн энэ нэвтрүүлэгт энэ жил УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт, Н.Батбаяр, Д.Дондог, Д.Очирбат, Ц.Сэдванчиг, Д.Балдан-Очир нар оролцов. Өмнө оролцож байсан гишүүдээс мэдээж Р.Эрдэнбүрэн /БОАЖ-ын сайдын зөвлөх хийж байгаад одоо АНУ-д сурч байгаа/, гишүүн асан Б.Мөнхтуяа, дээр нь Сангийн сайд С.Баярцогт, Д.Арвин, Ц.Баярсайхан, Г.Батхүү нар энэ удаа “илгассан” байна.

Тэд энэ жилийнхээ зураг авалтыг Богд хан уулын өмнө байрлах “XIII зуун” цогцолборт хийж, УИХ-ын ахмад гишүүдийн нэг Д.Дондогтой золгосон. Д.Дондог гишүүний эхнэр өмнө нь аймгийн театрт дуулдаг байсан гэсэн, энэ удаа нөхрийнхөө өмнөөс дууны дугараа барина лээ. Эхнэр нь Д.Дондог гишүүнтэй усны дусал шиг адилхан, гэхдээ цэвэрхэн шар авгай. Харин энэ удаагийн гишүүдээс хамгийн сайн дуулдаг нь Лу.Гантөмөр гишүүн бололтой, “Дөрвөн настай халиун” хэмээх баруун монгол уртын дууг эртэйхэн авч байна лээ. Залуухан түшээ үзүүрсгэн дээлийн энгэр задгайдуухан

“…Дөрвөн настай халиун нь ээ
Дөрөө жийгээд тэмүүлнэ ээ ай хө
Дөрвөлжлөөд харагдах бараа нь ээ
Дөтөлсөн амрагийн бараа юу даа…”
хэмээн дуулахаар нөгөө найрагчийн хэлсэнчлэн “хүүхнүүдийн энгэрийн товч мулт үсэрч” байсан биз. Харин тэр чонон дах энэ тэр бол арай илүүдсээн.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж