Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.07-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны зэрэглэл, чансаа өндөртэй “Их дуулга”-ын тэмцээнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ. Чанар чансаа, зэрэглэл, оролцогчдын тоо зэргээрээ дэлхийн аваргын дараа орох Парисын “Их дуулга”-д эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Н.Түвшинбаяр аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, Голландын бөх Хенк Гролтой барилдаж, юүко үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Н.Түвшинбаяр эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Узбекистан, Бельгийн бөхчүүдийг цэвэр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд Голландын жүдоч Дэнни Мееувсенг юүко үнэлгээгээр, дараа нь дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын аварга, БНСУ-ын тамирчин Хван Хи-тэг цэвэр ялснаар мөнгөн медалийн болзол хангасан юм. Харамсалтай нь, медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү 2011 оны анхны “Их дуулга”-д Монголын баг тамирчид Ардын багш Ч.Насантогтох, дасгалжуулагч Х.Болдбаатар нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй таван жүдочийн бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 79 орноос дөрөвдүгээр байрт бичигдлээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж