Бэндичид мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

Бэндичид мөнгөн медаль хүртлээ

Азийн өвлийн спортын VII наадмын хөтөлбөрт шинээр багтсан бэндигийн төрөлд Монголын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд манай тамирчдаас гадна наадмын зохион байгуулагч Казахстан болон Киргизстаны багууд өрсөлдсөнөөс Монголын бэндичид хэсгийн тоглолтод Киргизстаны багийг 17:2 харьцаатай хожиж, Казахстаны багт 21:0 харьцаатай хожигдсоноор аваргын төлөө тоглох эрхтэй болоод байсан юм. Аваргын төлөөх тоглолтод Монголын баг Казахстанд 16:2 харьцаатай хожигдсоноор мөнгөн медалийн эзэд болжээ. Тус тоглолтод Монголын багаас Ц.Ган-Очир хоёр гоол оруулсан байна.

Ийнхүү Казахстаны Астана, Алма-Аты хотуудад нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 6-ны хооронд болсон Азийн өвлийн спортын VII наадмаас Монголын баг тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, медалийн чансаагаар Казахстан, Япон, БНСУ болон БНХАУ-ын багийн дараа айргийн тавд багтлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж