Хайртай, хайргүй, хайртай…

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Хайртай, хайргүй, хайртай…

Охид, залуусыг бодвол дотно харилцаанаас айдаг. Харин залуус өөрийн мэдрэмж, хайртайгаа илэрхийлэхдээ эргэлздэг. Эрчүүд юу хүсч, юу бодож байдгийг тодорхойлох хэцүү төдийгүй бас адармаатай. Энэ бол бүх охидыг шаналгаж байдаг “Тэр надад хайртай болов уу ?” гэдэг асуулт юм.  
Гэвч санаа зовох хэрэггүй. Түүнийг өөртөө хайртай эсэхийг мэдэх ашигтай аргуудыг танд хүргэх гэж байна.  
Хамгийн илт шинж  бол  тэр таны цагийн хуваарь, ажил гэм мэт зүйлийг сонирхож, ач холбогдол өгч байвал танд санаа тавьдаг төдийгүй хайртай гэсэн үг.
Хэрэв тэр таны зуршил, хийдэг  зүйлийг  өөрийн мэдэлгүй дуурайдаг бол танд хайртайн шинж.
Хэрэв тэр тантай  хамт байхыг  илүү хүсдэг, болзох газар, цагаа сонгохдоо таны саналыг сонсдог бол тэр танд унаж туссаны шинж.
Хэрэв танд түүний тусламж хэрэг болсон, эсвэл өвдсөн үед ч  тэр найз нөхдөө илүүд тавьдаг бол тэр таныг сонирхохгүй.  
Таныг  ирээдүйнхээ тухай ярих үед сэдвээ өөрчилж байгаа бол та хоёрын харьцаа сайнгүй байх нь.
Хэрэв тэр тантай тэр бүр хамт байдаггүй эсвэл олон нийтийн газраар хамт явах дургүй, найзуудтайгаа танилцуулдаггүй бол уучлаарай тэр өөрт чинь хайргүй.  
Хэрэв тэр зөвхөн ойр зуурын зүйл ярихаар тан руу залгаж, эсвэл мессэж бичдэг бол тэр танд үнэнээсээ хайртай, өөртэй чинь ярих өчүүхэн шалтгийг хайж байдаг.
Хэрэв тэр танд үнэхээр л хайртай бол завгүй байсан ч таны төлөө цагийн хуваариа өөрчлөх л болно.
Хэрэв тэр танаас харцаа салгахгүй ширтэж, тантай харц тулгарах үед нүүрээ буруулж байгаа бол тэр өөрт чинь дурласан гэсэн үг.
Тэр таны тухай найз нөхөд, гэр бүлийнхэндээ байнга ярьж, магтдаг бол тэр танд чин сэтгэлээсээ хайртайн шинж.
Түүний үйл хөдлөл болгон танд хайртай эсэхийг харуулж байдаг.
Хэрэв тэр төлөвлөгөөгөө өөрчилж, хойш нь тавьдаг бол тэр өөрөөс чинь зай барьж байгаа хэрэг.
Хэрэв тэр танд эелдэг хандаж, таныг байнга дэмждэг бол танд хайртайн шинж.
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж