Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж өнгөрөгч долоо
хоногт үнэт цаасны арилжааг гурван удаа явуулж, 48 ХК-ийн нэг сая
ширхэг хувьцааг 1.1 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Топ-20 индекс 24816.29 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 567.59 нэгжээр
буюу 2.3 хувиар өсчээ. Индексийн сагсад багтах УИД /30.2 хувь/, Дархан
нэхий /24.1 хувь/, Могойн гол /23.2 хувь/, Ээрмэл /20.7 хувь/, Шивээ
овоо /15.2 хувь/, Багануур /14.5 хувь/, Таван толгой /14.2 хувь/,
Баянгол ЗБ /13.0 хувь/, БиДиСек /5 хувь/, Ремикон /4.9 хувь/, Женко тур
бюро /3.0 хувь/, Шарын гол /1.6 хувь/, Мах импекс /1.3 хувь/ зэрэг 13
компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 149.8 тэрбум төгрөгөөр буюу 6.9 хувь өсч, хоёр их наяд 316.2 тэрбум төгрөг болсон байна.

аянтээг /52.1 хувь/, Гутал /52.0 хувь/, Монгол нэхмэл /37.8 хувь/, ханш
нь буурсан үнэт цаасны тоонд Материал импекс /14.2 хувь/, Адуунчулуун
/13.2 хувь/, МЦХ /11.2 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 48 үнэт цаас арилжигдсанаас 33 үнэт цаасны ханш өсч, найман үнэт
цаасны ханш буурч, долоон үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр
хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /318.6 мянган
ширхэг/, Нако түлш /244.7 мянган ширхэг/, Женко тур бюро /128.1 мянган
ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Таван толгой /271.9 сая төгрөг/, Шарын гол /206.3 сая
төгрөг/, Багануур /163.6 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан
байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж