Үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

Үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөрийг баталжээ

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх  Зөвлөл   сар шинийн өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар боловсруулсан “Шүүх эрх мэдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд прокурорын байгууллагаас 2011-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталжээ. Прокурорын байгууллага эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтолцоонд нэмэлт өөрчлөлт оруулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллагуудтай хамтарч ажиллах, бусад орны прокурорын байгууллагын ажлын ахиц дэвшилттэй арга барилыг нэвтрүүлэх зэрэг чиг баримжааг мөрдөж ажиллах юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж