Өнөөдөр “Ламбугайн нулимс” дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Ламбугайн нулимс” дуурийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсны “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна. “Ламбугайн нулимс” дуурь нь манай үндэсний хэмжээний дуурийг дэлхийн хэмжээнд хүргэсэн томоохон дуурь юм. Өнөөдөр тоглох “Ламбугайн нулимс” дуурийн гол дүрд буюу Лодонд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Д.Туяа, Намнан Б.Дамдинсүрэн, ноёнд Б.Алтанхуяг, хэлхээ нөхөд Ч.Түмэндэмбэрэл, Ц.Доржсүрэн, ахлах банди Ц.Ганцогт, сохор гуйлгачинд Ц.Ариунаа, лам нарт Р.Батболд, А.Сайнбаяр, худалдаачид, банди, захын иргэд, зүүдний бүжигт найрал дуучид, балетын бүжигчид оролцон тоглоно. Харим симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдах юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж