Лигийн шинэ багууд хоорондоо тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

Лигийн шинэ багууд хоорондоо тоглоно

МСБХ-ны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний ээлжит тоглолтууд хуваарь ёсоор даваа гаригт болно. Энэ жилээс эхлэн Nissan премьер лиг нэрээр зохиогдох болсон дээд лигийн тэмцээнд шинээр хөл тавьсан “Милл хаус” компанийн “Ав-атар” болон ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багууд маргааш хоорондоо тоглох юм. Маргаашийн бусад тоглолтын хувьд “TLG-13” баг “Ирвэсүүд”-тэй, лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” ШУТИС-ийн “Акулууд” багтай тоглоно.

Дашрамд сануулахад, МСБХ-ны Nissan премьер лиг долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гаригуудад Спортын төв ордонд үргэлжилж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж