“Эргэцүүлэл” тоглолт өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

“Эргэцүүлэл” тоглолт өнөөдөр болно

Монгол Улсын Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинсайханы “Эргэцүүлэл” уран бүтээлийн тайлан тоглолт өнөөдөр Улсын Филармонид болох юм. Тоглолтод Монгол Улсын морин хуурын чуулга, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, соёлын тэргүүний ажилтан Б.Цогтдэлгэр, Д.Жавхаасайхан, А.Ширмэнтуяа, “Шуранхай” хамтлаг, “Voice” групп, Хөгжим бүжгийн коллежийн үндэсний хөгжмийн ангийн оюутнууд оролцох юм. Харин тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Гэгээн хангай” клуб, ерөнхий зохион байгуулагчаар “Apple” production  ажиллаж байгаа аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж