Бэндичид аваргын төлөө

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Бэндичид аваргын төлөө

Азийн өвлийн спортын VII их наадмын хөтөлбөрт шинээр багтсан бэндигийн спортын төрөлд өрсөлдөж буй Монголын тамирчид аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна. Тус төрөлд Монголоос гадна Казахстан болон Киргизстаны баг тамирчид өрсөлдсөн бөгөөд Монголын баг хэсгийн тоглолтод Киргизстаны багийг 17:2 харьцаатай хожиж, Казахстаны багт 21:0 харьцаатай хожигдсоноор аваргын төлөө зохион байгуулагч орны багтай өрсөлдөхөөр болжээ. Аваргын төлөөх тоглолт маргааш орон нутгийн цагаар 11.00 цагаас болох юм. Дашрамд дурдахад, Монголын багийн лидерүүдийн нэг Г.Нэгүүн тус тоглолтод оролцох боломжгүй болжээ. Киргизстаны багтай хийсэн эхний тоглолтод таван гоол оруулсан Г.Нэгүүн бэлтгэлийн үеэр гэмтэл авсан учир аваргын төлөөх тоглолтод оролцох боломжгүй болсон байна.


С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж