
Баярын өмнөх өдөр буюу битvvнд гэр орноо цэвэрлэн, хог шороогоо зайлуулж, өнгөрсөн шинэ жилээр наасан хос уянгуудаа авч шатаадаг. Энэ нь хуучин оны муу бvхнийг хөөн зайлуулж, шинэ оноо аз хийморьтой угтахын билэгдэл юм. Харин шинийн нэгэнд ирсэн аз жаргалыг гэртээ тогтоохын тулд хогоо шvvрдэхгvй хогийн сав, шvvрээ гадна гаргаж тавьдаг байна. Хятдын шинэ жилийн баяр буюу сар шинэ 15 хоног vргэлжлэх бөгөөд энэ өдрvvдэд ах дvv, найз нөхдийнхөөрөө айлчилдаг. Гэрийн өндөр настандаа урт удаан, эрvvл энх амьдралыг хvсч бэлэг өгдөг бол хvvхдvvдэд улаан дугтуйнд хийсэн багахан хэмжээний мєнгє бэлэглэдэг. Зарим айл зоосон шоколад єгєх нь ч бий. Битvvний орой гэр бvлээрээ ширээ тойрон сууж шарсан загас, банш зэрэг уламжлалт хоолоо идэцгээнэ. Орчин vед залуучууд нэг дороо цуглан Европын шинэ жил гарах мөчийг тоолон хvлээдэг шиг Сар шинийн баярыг угтдаг болжээ. Шинийн 15-нд “Дэнлvvний баяр” тохиосноор. Хятадын цагаан сарын баяр өндөрлөнө.
Солонгосчуудын Сеолал хэмээн нэрлэдэг сарны тооллын уламжлалт шинэ жил нь тэдний хувьд нарны тооллын шинэ жилээс ч чухал баяр. Сар шинийн баяр нь Хятадтай нэг єдєр тохиодог ч гурван єдєр л vргэлжилдэг. Баярын ємнє гэр орон, хог шороогоо цэвэрлэнэ. Гэрийн эзэгтэйчvvд баярын зоог гvнцгээ бэлтгэж, євєг дээдэстээ зориулан тахилын ширээ засдаг. Шинэ оны шинэхэн єглєєг сэргэлэн цовоо угтахаар битvvний шєнє нэг ч хvн унталгvй хонодог байна. Хэрэв дуг хийж орхивол хємсєг нь цагаан болно гэдэг. Битvvний орой хулс шатааж гэрээ ариулна. Хулсны шатах чимээнээр муу ёрын сvнс зайлдаг гэнэ.
Шинийн нэгний єглєє урьдчилан зэхсэн шинэ хувцсаа ємсєєд євєг дээдэстээ хvндэтгэл vзvvлж, залбирал vйлддэг. Євєг дээдэстээ тахил єргєсний хойно гэрийн гишvvд ахмад настныхаа амрыг эрж, мєн л хvндэтгэл vзvvлэн мєргєдєг. Ингээд баярын ширээгээ тойрон сууж хамтдаа хооллоно. Энэ vед бага насны хvvхдvvддээ мєнгє єгч гарыг нь цайлгадаг байна. Хvvхдэд мєнгє єгч эрхлvvллээ гэж битгий бодоорой. Хvvхдийг багаас нь мєнгєтэй харьцаж сургах гэсэндээ “Єндєг авч тахиа vржvvлээрэй, vржсэн тахиагаа зарж тугал аваарай, тугал чинь vхэр болохын цагт зараад газар худалдан авч баялаг бvтээгээрэй” хэмээн ерєєдєг байна.
Баярын гол зоог нь Тео гvк хэмээх будааны зутан шөл. Yvнээс гадна шарсан мах, банш гээд олон тєрлийн амтат хоол ширээн дээрээ єрнє. Хvvхэд залуучууд Сар шинийн баярын vеэр уламжлалт тоглоом тоглон савлуур дээр хэн хамгийн хvчтэй савлаж, дvvжин дээр хэн хамгийн өндөр vсрэхээ vзэн хөгжилддөг байна.
Орчин цагийн Хан vндэстний дунд Европын болон Дорнын шинэ жилийн эхний нар мандахыг Гангвон мужийн Гангнёнг, Донгхэ хотуудад очиж хардаг уламжлал тогтжээ. Солонгосын сар шинийн баяртай холбоотой уламжлалаас сонирхуулахад, шинийн нэгний орой хvмvvс гутлаа далд хийдэг. Учир нь шєнє Якванги гэдэг чєтгєр ертєнцєєр сэлгvvцэн айл айлаар хэсч, хvн болгоны гутлыг ємсч vзсээр таарсаныгаа олмогц аваад зугтчихдаг аж. Яквангид гутлаа алдсан хvн бvтэн жилдээ азгvйтдэг гэнэ. Харин хэцнээсээ цайны шvvр єлгєчихвєл нvхийг нь олон нvд гэж хараад сонирхон тоолсоор єглєєтэй золгож болжморын жиргээнээр зугтдаг домогтой.
Вьетнам улс Тэт буюу сар шинийн баяраа мєн л Хятадын цаг тооны бичгээр тэмдгэлдэг. Тиймээс ч ёс заншил нь бараг адилхан. Баярын ємнє хир буртгаа цэвэрлэж, баярын хоол хvнсээ бэлтгэнэ. Хуучин оны муу бvхнээс ангижирч сvм хийддээ залбирал vйлддэг. Мєн євгєдийнхєє бунханг эргэж тахилын ширээ засна. Баярын бэлтгэл ажил сарын ємнєєс эхэлнэ. Ард иргэд шинэ он гарахаас ємнє єр авлагаа барагдуулж дуусгахыг чухалчилдаг.
Домогт єгvvлсэнээр Вьетнамын айл єрхvvд галын гурван бурхантай. Тэд євлийн адаг сарын 23-ний єдєр тэнгэрийн орондоо залрахдаа тухайн айлд бvтэн жилийн турш юу болсоныг Хаш хаанд ховлодог гэнэ. Галын гурван бурхныг замдаа аяншиж ядрахаас сэргийлж айл бvр тахил єргєнє. Тvvнчлэн Хаш хаанд єєрийн гэрт болсон vйл явдлаас зєвхєн амттай сайхан бvхнийг яриасай гэсэндээ аманд нь зєгийн бал тvрхдэг аж. Айл бvр бєєрєнхийлсєн будаан дотор жимс, мах зэргийг хийж, гадил жимсний навчаар ороосон банх чун гэсэн vндэснийхээ хоолыг хийж иддэг.
Шинийн нэгний єглєє салют буудуулж баяр ёслолоо эхлvvлдэг. Вьетнам хvмvvс шинийн нэгний анхны зочин ямар хvн байна тэр айлын жилийн єнгє тийм байна гэдэг итгэдэг. Тиймээс нэр нь аз жаргал гэсэн утгатай хvнийг хамгийн тvрvvнд гэртээ урьдаг аж. Баярын vеэр хvvхдvvдэд мєн л багахан хэмжээний мєнгє єгч баярлуулна. Азийн бусад орнуудын адил ураг тєрлийнхнєєрєє айлчилдаг байна.
Япончууд сар шинийн баяраа Хятадын сарны тооллоор тэмдэглэдэг байсан ч 1873 онд буюу Мэйжигийн сэргэн мандлын vед Григорийн католик тоололд шилжсэнээр шинэ жилийг нэгдvгээр сарын 1-ний өдөр тэмдэглэдэг болжээ. Цаг хугацааны хувьд өөрчлөгдсөн ч шинэ жилийн баяраа өөрийн өвөрмөц ёс жаягаар тэмдэглэсээр байна. Шинэ жилийн баярын vеэр хvн болгон нэнгажо хэмээх ил захидлыг єєрийн хамаатан садан, найз нєхєддєє илгээдэг байна. Бусад улс орны хvмvvсийн адил хуучин оны муу бvхнийг vлдэн хєєж гэрт гадаагvй их цэвэрлэгээ хийнэ. Айл гэр, албан газрууд vvдээ нарс, лис, хулс модон чимэглэлээр чимдэг.
Нэгдvгээр сарын 1-3-ны өдөр бvх газар амарч, хvмvvс гэр бvлээрээ цугларна. Нар мандахыг харснаар шинэ он эхэлнэ. Yvнийг анхны нар харах буюу хацухинодэ гэдэг. Ер нь шинэ жилийн бvх ёслол нь анхны гэдэг vгтэй холбогдсон байдаг. Шинэ оны анхны өдөр уур уцааргvй, баяр хөөрөөр дvvрэн байж нэг ч хvн ажил хийх ёсгvй гэнэ. Дараа нь сvм хийдээр орж мєргєл vйлдэнэ. Гэртээ амарч байгаа хvмvvс цаасан шувуу хийсгэн, агаарын теннис болон хєзєр тоглож цагийг зугаатай өнгөрvvлдэг байна. Шинэ жилийн баярын гол зоог нь мочитой шєл болоод осечи риори гэдэг олон тєрлийн зvйлээс бvрдсэн уламжлалт хоол юм.
Баярын vеэр хvvхдvvдэд багахан хэмжээний мөнгө бэлгэнд өгдөг. Сар шинийн баяраар Мочи хэмээх будааны гурилан боов хийдэг уламжлалтай. Чанаж болгосон наалдамхай будааг модон торх шиг зvйлд хийнэ. Нэг хvн ус нэмэхэд нөгөө хvн нь том модон мунаар будааг цохиж зуурсан гурил шиг болгосноор мочи бэлэн болдог ажээ.