Сая гаруй хүн Тахрирын талбайд жагсав

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

Сая гаруй хүн Тахрирын талбайд жагсав

"Аль-Жазира" телевиз мэдээлснээр Каирын төв талбайд сая гаруй хүн жагссан байна. Тэд мэдээллээ жагсагчдаас авчээ. Хоёрдугаар сарын 4-нд Тахрир талбайд сая гаруй хүмүүс дахин цугларч Мбаракийг зайлахыг нэн даруй шаардлаа. Энэ ажиллагааг тэд “Үдэлтийн өдөр” гэж нэрлэсэн байв.

Бусад хотуудад жагсаал бас үргэлжилж байгаа ба Эль-Мансур ба Александрид  жагсаалын дараа хүмүүсийн хооронд зодоон гарчээ.
Нэгдүгээр сарын 25-нд ерөнхийлөгчөө огцруулахаар египетчууд жагссан ба тэр эсэргүүцэл өнөөг хүртэл үргэлжилж байна.
 
Египетийн эсэргүүцэл ба үймээн тус орны эдийн засагт өдөр бүр  310 сая ам.долларын хохирол авчирч байна. Credit Agricole банк энэ талаар мэдээлсэн ба Египетийн энэ жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 5,3-3,7 хувиар багасган тооцоож байна. Сүүлийн арав хоногт банкууд ба хөрөнгийн бирж нь хаагдсан байв. Томоохон үйлдвэр завод ч бас хаагджээ.

        

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж