Б.Хурцыг Германы талд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.19-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Германы талд шилжүүлнэ

Их Британийн Лондон хотноо өчигдөр болсон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга
Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх анхан шатны шүүх
хурал түүнийг Германы талд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Монголын цагаар баасан гаригийн орой 18.00 цагт эхэлсэн хурал шөнийн 22.00 цаг гэхэд дуусаагүй байсан юм.

Төрийн өндөр албан тушаалтай, дипломат ямба эрхтэй Б.Хурцыг Английн эрх
бүхий албанынхан баривчилсан нь хууль зөрчсөн гэдэг тайлбар баримтыг
өнгөрсөн долоон удаагийн шүүх хуралд манай талаас  тавьсан бол Английн
талаас Европын холбооны улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх
ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр  баривчилж Германы талд шилжүүлэх
нь  зүйтэй гэсэн баримт тайлбарыг гаргаж тавьсан. Түүнийг өнгөрсөн
есдүгээр сарын 17-ны өдөр Английн Хитроу нисэх онгоцны буудлаас  тус
улсын тусгай албанынхан баривчилсан юм. 

Уг шүүх хуралд Монгол Улсыг Гадаад харилцааны 
Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар төлөөлж, Монгол Улсаас Их Британи Улсад
Монгол Улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Алтангэрэл
өмгөөлөгч Алан Жонс нар оролцсон байна. Шүүх хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид хэдэн цагийн дараа хүргэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж