Бахрейний жагсагчид эмнэлгийн гадаа цуглажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Бахрейний жагсагчид эмнэлгийн гадаа цуглажээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тэмцлийн гал дунд байгаа арабын бас нэг олрон болох Бахрейнд мөн л нөхцөл байдал хурцадмал болжээ. Жагсагчдыг цэрэг цагдаагийн хүчээр тараасны дараа гэмтэж шархадсан хүмүүсийн хэвтэж эмчлүүлж байгаа эмнэлгийн гадна уурсаж догширсон хүмүүс уриа цуурайтуулан жагсаж байна. Эмнэлгийн дотор байсан нэгэн залуу ярихдаа : Энд байгаа хүмүүсийг унтаж байхад буудаж эхэлсэн. Энэ хүн битгий буудаач гэж гуйу байсан ч буудаж шархдуулсан” гэж ярьж байна. Мөн нэгэн шархадсан эр хэлэхдээ, “ Цагдаагийнхан хүрч ирээд шууд зодож эхэлсэн. Намайг унахад “бос үйгүй бол чинь алчихна шүү гэж байсан” хэмээн ярив. Мэдэгдэж байгаагаар бол гурван хүн амь үрэгдсэний дотор 20 настай болон 50 настай хоёр эрэгтэй байсан гэж ВВС мэдээллээ. 

    Видеог энд дарж үзнэ үү.
    М.Наст

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж