
Зорилгодоо зорьж яваа залуу уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнгээрээ “Салхи=Хөдөлгөөн, Хэмнэл, Эрчим” хэмээх агуулгыг харуулах гэнэ. Тэдний бүтээлүүд нь Монголчуудын ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж Монгол түмний суу билгээрээ бахархсан, зөв зам байгааг илэрхийлжээ. Уран бүтээлээрээ харуулахыг зорьсон тэдний сэтгэл, ойн чөлөөний гэрэл шиг дүрслэх урлагийн салбарт тэмүүлж, өнөө үеийн Монгол залууд эрч хүчээр дүүрэн байгааг илтгэн баригдмал зүйлээс гарах гэж тэмүүлэх эрч хүч, хүрээлэн байгаа орчин байгал ертөнцийн нэгээхэн хэсэг нь хүн төрөлхтөн гэдгийг мэдрүүлэхэд оршжээ.
Г.Даша