Шинийн найманд номын цэнгүүн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Шинийн найманд номын цэнгүүн болно

“Аса" циркт энэ сарын 11-нд 18.00 цагт буюу шинийн наймны билэгт сайн өдөр “Шинийн наймны номын цэнгүүн” болно. Монголыг зөн билгийн академиас зохион байгуулах энэхүү цэнгүүнд “Зөн билгийн тулаан 2”-ын шилдэг оролцогч лам М.Мягмаржав, “Зөн билгийн тулаан 3”-ын шилдэг оролцогч лам Д.Мөнхбат нар оролцох юм байна. Мөн “Буян хурах” хийдийн лам нар хамтран оролцож, гай барцад,  хар цагаан хэл ам дарах “Лүүжин” тавьж,  муу муухай, үйл үрийг арилгах цамын бүжиг хийж, бүх заслын номыг унших гэнэ. Тус цэнгүүнд урилгаар гавьяат жүжигчин Н.Чулуунхүү, соёлын тэргүүний ажилтан Д.Сарангуа, Л.Банзрагч, Д.Намсрайноров нар дуун хадаг өргөн барих нь ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж