Завханчуудын их золголт болно

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Завханчуудын их золголт болно

“Монгол бөхийн өргөө”-нд энэ сарын 10-нд Завхан аймгийн “Завханчуудын их золголт” шашин,  урлагийн цэнгүүн болно. Цэнгүүнд Завхан аймгийн 108 лам хувраг оролцохын сацуу тус аймгаас төрөн гарсан урлаг, соёлын одод болох гавьяат жүжигчин С.Батсүх, Х.Үнэнхүү, Н.Чулуунхүү, О.Ичинхорлоо, У.Далантай, Д.Оюунцэцэг, Дэлхийн ардын урлагийн наадмын тэргүүн шагналт, гавьяат жүжигчин Г.Явгаан, Дэлхийн яруу найргийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, “Universt best songs 2010”-ын тэргүүн байрны шагналт Б.Жавхлантөгс нар оролцож, ая дуугаа өргөх аж. Мөн энэ үеэр хүчит 32 бөхийн барилдаан болно. Цэнгүүнийг Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төв болон “Очирваань Уул” холбоо, Завханчуудын спорт холбооноос зохион байгуулж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж