Ж.Мөнхбат: Туулай жил надад ээлтэй байдаг

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Туулай жил надад ээлтэй байдаг

Дархан
аварга Ж.Мөнхбат өнөөдөр өглөө Гандантэгчинлэн хийдэд болсон мандал
өргөх ёслолд оролцохоор гэр бүлийнхэний хамт ирсэн байв. Энэ үеэр дархан
аварга Ж.Мөнхбатын сар шинийн сэтгэгдлийг хуваалцлаа.

-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу.

-Сайхан. Сайхан шинэлж байна уу.

-Шинийн нэгний өглөө та байнга Ганданд ирдэг үү?

-Тэгэлгүй яахав. Ер нь бараг уламжлал болсон гэхэд болно доо.

-Гарч буй туулай жилийг та өөрийнхөөрөө хэрхэн төсөөлж байгаа бол?

-Туулай
жил ер нь их сайхан жил байдаг. Би одоогоос нилээд олон жилийн өмнө
1963 оны усан туулай жилд 22 настай байхдаа анх удаа Улсын Их баяр
наадамд түрүүлж, дараа нь тэр жил зохиосон дөрвөн аймгийн 40 жилийн ойн
наадмаар түрүү авч байсан юм. Би  Ардын хувьсгалын 42 жилийн ойгоор
түрүүлж байсан бол энэ жил Ардын хувьсгалын 90 жилийн ой, Тулгар төр
байгуулагдсаны  2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн
ойг тэмдэглэх сайхан жил гарч байна. Туулай жилийн босгон дээр миний хүү
Японы мэргэжлийн сумогийн башёд 18 дахь удаагаа түрүүллээ. Одоо цагаан
сарынхаа дараа гуравдугаар сард 19 дэх удаагаа түрүүлэхийн төлөө
бэлтгэлээ хийж байна. Туулай жил надад ээлтэй сайхан жил байдаг.
Монголынхоо газар нутаг дээр байж байгаа монгол түмэндээ, тэр тусмаа бас
харийн оронд амьдарч байгаа Монголчууддаа сар шинийн сайхан мэндийг
дэвшүүлээд, урт насалж, удаан жаргаарай гэж  хүсэх байна.

-Та  IX Богдтой золгосон уу. Богд Ганданд морилж ирсэн байна?

-Тийм ээ. Би IX Богдтой би дөрөв дэх удаагаа уулзаж байна. Олон уулзаж байгаа юм аа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж